Тавтай морилно уу!

Бидний үе XXI зуун

2017-01-18, 11:10

Гэмт хэргийн улмаас 11257 хүн гэмтэж, 880 хүн нас баржээ

Улсын хэмжээгээр өнгөрсөн онд 27167 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 2.1 хувиар буурсан үзүүлэлт аж.

Ийнхүү гэмт хэргийн тоо буурахад аж ахуйн эсрэг 56.3 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 11.3 хувиар, нийгмийн аюулгүй байдлын эсрэг 9.3 хувиар, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 27.6 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2016 онд өмнөх оноос 15.2 хувиар, бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 28.1 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 7 хувиар, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 6.6 хувиар буурчээ. 18 ба түүнээс дээш насны 10 000 хүнд ногдох гэмт хэрэг 2016 онд улсын дунджаар 139 болж, oмнoх оноос 1.4 хувиар буурсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2016 онд 162.9 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 44.0 тэрбум төгрөг болж, өмнөх оноос учирсан хохирол 12.9 хувиар өсч, харин нөхөн төлүүлсэн хохирол 10.3 хувиар буурсан байна.

Гэмт хэргийн улмаас 2016 онд 11257 хүн гэмтэж, 880 хүн нас барсан нь өмнөх оноос гэмтсэн хүн 0.3 хувиар буурч, харин нас барсан хүн 3.9 хувиар нэмэгдсэн байна. Мөн улсын хэмжээгээр 2016 онд 87.4 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 5380 хүн баривчлагдсан нь өмнөх оноос эрүүлжүүлэгдсэн хүн 10.5 хувиар, баривчлагдсан хүн 59.2 хувиар буурсан байна.

Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1449 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 6.9 хувиар өссөн байна. нэмэгджээ.

Малын хулгайн гэмт хэрэг 805 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 3.0 хувийг эзэлж, өмнөх оноос 31.8 хувиар буурсан байна.

Т.Гэрэл
Zaluu.com

Илгээх | 5 хүн уншсан | Бичсэн: mgl99

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

Амьдрал гэх ид шид

“Хөхтөн амьтад” номинацид шалгарсан зураг. Фото: Charlie Hamilton James...

Хүсэл мөрөөдлийн үнэ цэнийн тухай сургамжит өгүүллэг

Өглөө бүр өөртөө хэлж урам зориг өгөх онч үгс! Огноо: 2017/01/19 2 0 Facebook Twitter Яма...

ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ МИНИЙ ДАРХАН

ХҮН ЗОНЫГ УГТАН АВАХ ШИДТЭЙХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН УУРХАЙ ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ МИНИЙ ДАРХАНДАРХАН ХОТЫН ГЭРЭЛТ С...

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамарсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэ...

(гарчиггүй)

Гэмт хэргийн улмаас 11257 хүн гэмтэж, 880 хүн нас баржээ Улсын хэмжээгээр өнгөрсөн онд 27167 гэм...

Хөлдсөн машины хаалгыг хэрхэн онгойлгох вэ?

Монгол шиг хүйтэн уур амьсгалтай газар тулгардаг хүндхэн асуудал бол яалт ч үгүй машины хаалга бар...

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарын Холбооны Улсын Давос хотноо энэ  сарын...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 3765 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax