Тавтай морилно уу!

Бидний үе XXI зуун

2017-01-19, 09:12

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамарсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор болсон.

Тодруубал, Хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгож, хүсэлт гаргаснаар сар бүрийн 20-ны өдрөөс хойш мөнгөө авах боломжтой юм байна.

Хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой бөгөөд хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүрийн 20-ны өдрөөс хойш олгохоор журамд заасан байна.

Харин бүтэн өнчин, эцэг, эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар хүүхдийн нэр дээр данс нээж банкинд хадгалуулах юм байна.

Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бол нэр дээр нь данс нээж банкинд хадгалуулахаар болжээ. Гадаад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгох аж.

Дашрамд, 2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу  1-17 дугаар бүлгийн нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үлдсэн 40 хувьд ногдох хүүхдийн мөнгийг бэлэн бусаар хуримтлуулж 2019 оноос нөхөж олгох юм байна.

Т.Гэрэл
Zaluu.com

Илгээх | 14 хүн уншсан | Бичсэн: mgl99

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

Амьдрал гэх ид шид

“Хөхтөн амьтад” номинацид шалгарсан зураг. Фото: Charlie Hamilton James...

Хүсэл мөрөөдлийн үнэ цэнийн тухай сургамжит өгүүллэг

Өглөө бүр өөртөө хэлж урам зориг өгөх онч үгс! Огноо: 2017/01/19 2 0 Facebook Twitter Яма...

ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ МИНИЙ ДАРХАН

ХҮН ЗОНЫГ УГТАН АВАХ ШИДТЭЙХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН УУРХАЙ ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ МИНИЙ ДАРХАНДАРХАН ХОТЫН ГЭРЭЛТ С...

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамарсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэ...

(гарчиггүй)

Гэмт хэргийн улмаас 11257 хүн гэмтэж, 880 хүн нас баржээ Улсын хэмжээгээр өнгөрсөн онд 27167 гэм...

Хөлдсөн машины хаалгыг хэрхэн онгойлгох вэ?

Монгол шиг хүйтэн уур амьсгалтай газар тулгардаг хүндхэн асуудал бол яалт ч үгүй машины хаалга бар...

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарын Холбооны Улсын Давос хотноо энэ  сарын...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 3765 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax